
- 49 – Австрали улсын түүхэн дэх хамгийн амттай алтан медалийн эзэн Кэти
Фримэн шигшээ уралдаанд 49,11 секунд гүйжээ. (400м, Сидней 2000 олимп)
- 50 – Нэг улс нэг наадамд 50+ алтан медаль авсан тохиолдол 7 удаа гарч байжээ.
Хамгийн сүүлд Хятад 51 алтан медаль Бээжинд авсан.
- 51 – Болгарын багийн олимпийн наадамд авсан алтан медалийн тоо.
- 52 – 2000 оны Сиднейн олимпийн наадмын усанд сэлэлтийн 100 метрийн
эрвээхий сэлэлтийн төрөлд Шведийн Ларс Фриландер яг 52,00 секундын амжилт
үзүүлжээ.
- 53 – Нийт 53 тамирчин дор хаяж таван алтан медалийг олимпийн наадмаас авч
байжээ. Майкл Фелпс 14 алтан медальтай.
- 54 – 2005 онд Лондон хот олимпийн наадам зохион байгуулах эрх авахдаа 54
санал авч байжээ. Хоѐрдугаар байранд орсон Парис 50 санал авч байлаа.
- 55 – Олимпийн наадам зохион байгуулаагүй улс хамгийн олон алтан медаль
авсан тохиолдол. ЗХУ 55 алтан медалийг Сөүл 1988 олимпийн наадамд авч байв.
- 56 – Австраличуудын хамгийн амжилттай оролцдог төрөл бол усанд сэлэлт. Тэд
нийт 56 алтан медаль авч байжээ.
- 57 – Чехославакийн тамирчин Эмиль Затопек 1952 оны олимпийн наадамд 3
алтан медаль хүртэхдээ 57 км, 195 метр гүйжээ. (марафон, 10 км, 5 км)
- 58 – Их Британи зохион байгуулсан өмнөх хоѐр олимпдоо 58 алтан медаль авсан.
(1908, 1948)
- 59 – Франц улс тойрог замын дугуйн уралдаанд 59 алтан медаль авсан
амжилтаар нэгдүгээр байранд бичигддэг.
- 60 – Олимпийн наадамд 60 сэлэмчин дор хаяж 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль
хүртсэн байдаг ажээ.
- 61 – 2011 онд ОУОХ-ны их чуулганаар олимпийн Хартийн 61-р зүйлийг (маргааны
шийдвэрлэх тухай) нэмсэн.
- 62 – 1962 онд МҮОХ олон улсын олимпийн хөдөлгөөний жинхэнэ гишүүн болж,
ОУОХ-нд гишүүнээр элссэн юм.
- 63 – 1972 онд ЗХУ-ын баг АНУ-ын сагсан бөмбөгийн багийн 63 дараалсан
ялалтыг зогсоож байлаа. Тухайн тоглолт нь сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн
агуу, хамгийн маргаантай тоглолтуудын нэг болон үлдсэн юм.
- 64 – Олимпийн наадам 64 жилийн дараа Лондон хотноо эргэн ирж байна. Лондон
хот нь гурав дахь удаагаа олимпийн наадам хүлээн авч буй бөгөөд хамгийн сүүлд
1948 онд зохион байгуулж байжээ.
- 65 – Олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр хүртсэн анхны мөнгөн медалийн
эзэн бол Монгол улсын Ардын багш, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн
аварга, улсын өсөх идэр начин Цэндийн Дамдин билээ. Тэрбээр “Москва 80”
олимпийн наадамд 65 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртэж байлаа.
- 65 – Олимпийн наадамд гурав дараалж түрүүлсэн анхны боксчин Ласло Папп
(Унгар)-ийн өндөр 1,65 метр байжээ.
- 66 – Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын
хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 66 кг-ийн жинд барилдаж,
олимпийн эрхээ авсан. Энэ жинд манай тамирчин ОУХМ С.Мияарагчаа мөн эрхээ
авсан билээ. Хоѐр жүдокагийн нэг нь эх орноо төлөөлж олимпийн наадамд явна.
Афин, Бээжингийн олимпийн наадамд Х.Цагаанбаатар 60 кг-ийн жинд барилдаж
байсан билээ.
- 67 – “Бээжин 2008” олимпийн наадмын хамгийн ахмад тамирчин нь морин
спортын төрөлд оролцсон Японы 67 настай Хироши Хокецу байжээ. Тэрбээр
Лондоны олимпийн наадамд орох эрхээ авсан байна.
- 67 – Монголчууд анх 1964 оны олимпийн наадамд оролцсоноос хойш нийт
67 хүн чөлөөт, сонгомол бөхийн төрлөөр олимпийн наадамд оролцож
байжээ. 1964 онд 8 хүн оролцож байсан юм.
- 68 – 1968 оны олимпийн наадмын уртын харайлтын тэмцээнд домогт Боб Бимон
8,90м харайсан билээ. Энэ нь хамгийн олон жил эвдэгдээгүй олимпийн рекорд.
- 69 – Өмнөд Солонгосын баг түүхийн 69 дэх алтан медалиа Лондоны олимпийн
байт харвааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд авахыг зорьж байна.
- 70 – Домогт гимнастикч Надя Команечи 1976 оны олимпийн наадамд төгс оноо
буюу 7 ширхэг 10 оноог авч байжээ.
- 71 – Унгар улс каноэгийн ойрын зайн төрөлд 71 медаль олимпийн наадмаас
хүртэж байжээ.
- 72 – Олимпийн наадмын хамгийн ахмад медальтны нас. 1920 оны олимпод
Шведийн Оскар Сван 100 метрийн хөдөлгөөнт бай (буга) буудах дасгалд алтан
медаль авч байжээ.
- 73 – ЗХУ-ын гимнастикийн төрөлд авсан нийт алтан медалийн тоо. Түүний дараа
АНУ-ын баг 29 алтан медаль хүртсэнээр бичигддэг.
- 74 – Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ийн жингийн Бувайса Сайтиев (ОХУ)
гурван алтан медаль хүртэж байсан (1996, 2004, 2008). Энэ жинд нэгээс их алтан
медаль авсан өөр тамирчин үгүй.
- 75 – Нэг олимпийн наадамд нэг улс авсан хамгийн их алтан медалийн тоо
(бойкотлосон наадам оролгүйгээр). 1904 оны Сент Луйсийн олимп.
- 76 – 2008 оны олимпийн наадамд барианд орсон эрэгтэй марафон гүйгчдийн тоо.
- 77 – Францууд дугуйн төрлөөр нийт ийм тооны алтан медаль авч байжээ.
- 78 – Манай жүдочин П.Лхамдэгдийн Лондоны олимпийн наадамд хүч үзэх
төрөл. Тэрбээр хоѐр дахь олимпийн наадамдаа зодоглох гэж буй бөгөөд
Бээжинд 70 кг-ийн жинд шагналт байр эзэлсэн билээ.
- 79 – Нийт 79 хүн регбигийн төрөлд олимпийн наадмын алтан медалийг энгэртээ
зүүж байж. 1924 онд хамгийн сүүлд олимпийн наадамд ороход АНУ түрүүлж
байжээ. Регби 2016 оны Риогийн олимпоос олимпийн наадамд эргэн нэгдэнэ.
- 80 – Нийт 80 улс дор хаяж 2 алтан медалийг авч байжээ. Тэдний нэг нь МОНГОЛ.
81 – 81 кг-ийн жүдогийн тэмцээнд олимпийн хошой аварга байхгүй аж. 10 удаа
зохиогдоход бүгдэд өөр тамирчид түрүүлжээ гэж
Монголын Үндэсний ОЛимпийн хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ