
Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00.00 цагаас Евро-2012-ын D хэсгийн тоглолт Англи-Францын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг ихээр татаад байгаа тус тоглолтын эргэн тойрон дахь мэдээллүүд хэдийнэ цацагдаад эхэлжээ.
Францын шигшээ багийн дасгалжуулагч Лорен Бланк хэвлэлийн хурлын үеэр англичуудыг хамгаалалтдаа шигдтэл довтолсоор эцэст нь ялах болно гэдгээ тунхаглаад амжлаа.
Домогт Зинедин Зиданаас хойш хомоол түүсээр байгаа Францын шигшээгийн хувьд яах аргагүй энэхүү Европын аваргаар дахин сэргэлт хийх хүчирхэг шигшээ бүрдээд байгаа нь түүний ийнхүү омог бардам буйн гол шалтгаан.
[caption id="attachment_110281" align="alignleft" width="332" caption="2011 оны 6 сард францчууд Английн шигшээг нөхөрсөг тоглолтод 4:1-ээр бутниргэсэн"]

[/caption]
Европын топ лигүүдийн хүчирхэг клубуудыг нүүр царайг нь тодорхойлдог нэлээд хэдэн тоглогч сүүлийн жилүүдэд төрөн гарч эцэст нь шигшээ багийнхаа хүчийг огцом зузаатгаж буй.
Тэдгээрээс дурдвал английн Манчестер Юнайтедын босс Сэр Алекс Фергусоны “хүн болгосон” Патрис Эвра, энэ жил Аваргуудын лигийн цомыг аван алдсан германы Байерн Мюнхены довтолгооны цөм болох Фрэнк Рибери, энэ улиралд гоц сайн формтой байгаа Реал Мадридын Карим Бензима, Премьер лигийн аварга болсон Самир Насри, Аваргуудын лигийн аварга Челсигийн хагас хамгаалагч Флорент Малуда, английн Ньюкастл Юнайтедыг энэ жил лигтээ дээгүүр давхихад нь гол үүрэг гүйцэтгэсэн Йохан Кэбэй, Хатем бэн Арфа болон Арсеналын Лорен Кошильни нарыг нэрлэхэд хангалттай.
Дээрх легионеруудаар хүчээ зузаатгасан Францын шигшээ цусаа ид сэлбэж яваа Английн шигшээд өнөө орой “гай тарихаар” бэлтгэлээ базааж байна.
Английг гайтуулдаггүй юмаа гэхэд өнгөрсөн шөнийн Испани, Италийн тоглолт шиг хүч тэнцэн эвийн гэрээ байгуулаад нэг хэсэгт учраа таарсан Укриан, Шведийн шигшээг хожоод хэсгээсээ гарах ирээдүй тэдэнд хангалттай байна.
Францчууд түүхэндээ 1984, 2000 онуудад энэхүү нэр хүндтэй тэмцээний аваргаар тодорч байсан юм. Анх 1984 онд нутагтаа зохиосон Европын аваргад өдгөөгийн Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч алдарт Мишель Платини тэргүүтнүүд Испанийн шигшээг 2:0-ээр хожин аваргалж байлаа.
[caption id="attachment_110282" align="alignleft" width="292" caption="2004 оны Еврод Зиданы 2 гоолоор францчууд ялалт авч байлаа"]

[/caption]
Тэгвэл 2000 онд хоёрхон жилийн өмнө дэлхийн аварга болоод байсан Зинедин Зидан ахлагчтай хүчирхэг шигшээ өнөөгийн испаничууд лугаа адил Европын аварга хэмээх алдар хүндийг “булаан эзэлсэн” түүхтэй.
Энэ түүхийг давтдаггүй юмаа гэхэд хагас шигшээд шалгарах нь дамжиггүй хэмээн мэргэжилтнүүд Лорен Бланкын дор цугласан шигшээг шинжиж байна. Францын шигшээ сүүлийн 9 тоглолтдоо 6 ялж, 3 тэнцсэн өндөр үзүүлэлттэй байгааг энд бас мартаж болохгүй юм.
Гурван арслант тугийн дор жагсах Английн шигшээгийн хувьд Евро-2012-ын талбайд ирмэгцээ л азгүйтэл дагуулж эхэлсэн.
Шигшээ багийн гол ноён нуруу болсон Фрэнк Лампард болон Гарет Бэрри, Барсагийн шуурган довтолгооноос Челсигийн хамгаалалтын шугамыг бат байлгаж ямар гайхалтай хамгаалагч гэдгийгээ харуулж амжсан Гэри Кэхилл нар цуварч бэртсэн.
Английн шигшээг томоохон тэмцээнүүдэд үргэлж азгүйтэл дагаж явдаг гэх явган яриа энэ удаад тэднийг талбайд гарч амжаагүй байхад нь ийн дагалаа.
Дээр дурдсанчлан шинэ залуу тоглогчдоор цусаа сэлбэж шилжилтийн цаг хугацаатайгаа золгоод буй английн шигшээд өнөө шөнийн тоглолтод тэнцээ ч хэрэггүй. Үүнийг ч дасгалжуулагч Рой Хожсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ. Англичууд сүүлийн есөн тоглолтод тав ялж, гурав тэнцэж, нэг хожигдсон үзүүлэлттэй байгаа. Тиймээс тэдэнд боломж бас үлдсээн.
[caption id="attachment_110287" align="alignleft" width="332" caption="Англичууд сүүлийн 9 тоглолтдоо 5 ялж, 3 тэнцэн, 1 ялагдсан"]

[/caption]
Өнөө орой багийн ахлагч Стивен Жеррард хэр зэрэг тоглолтыг найруулж Эшли Янг, Дэнни Уэлбек нарын хослол хэр ойлголцохоос их зүйл шалтгаална.
Дашрамд дурдахад Английн шигшээ хэзээ ч хүртэж үзээгүй Европын аварга хэмээх эрхэм алдрынхаа төлөө тулалдах билээ. Европын хөлбөмбөгийн хүчирхэг таван гүрнээс англичууд л Евро-д аваргалах аз дутаж байсан. 1968 оны Европын аваргад л хүрэл медаль хүртэж байсан нь тэдний дээд амжилт.
Мөн нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад Евро-2012-т оролцож буй 16 шигшээ багаас 23 тоглогч нь гадны ямар нэгэн лигт тоглодоггүй зөвхөн дотооддоо тоглодог цорын ганц шигшээ Английнх ажгуу.
Энэ хоёр шигшээгийн хувьд урьд түүхэндээ 28 удаа таарч тоглосноос 4 удаа тэнцэж, францчууд 8 ялж, англичууд 16 ялсан гэх үзүүлэлт байдаг.
Түүнээс Европын аваргад таарахдаа англичууд нь 4 ялж, 2 тэнцэж, 2 ялагдаж байжээ.
Испаничуудыг нэгэн цагт хүчирхэг клубүүдтэй ч сулхан шигшээтэй хэмээх яриа дагадаг байсан ч одоо ул болсон. Тэгвэл хүчирхэг клубүүдтэй хэрнээ азгүй шигшээтэй гэх яриаг ул болгох эсэх нь Гурван арслангийн Гурван өнгөтнүүдтэй хийх өнөө оройн тоглолтоос их хамаарах бизээ.
О.Нар
[caption id="attachment_110288" align="alignnone" width="600" caption="Харин Францын шигшээ сүүлийн 9 тоглолтдоо 6-д нь ялж, 3-т нь тэнцжээ"]

[/caption]
[caption id="attachment_110289" align="alignnone" width="600" caption="Францчууд 28 удаа Английн шигшээтэй тулгарснаас 8-д нь ялсан"]

[/caption]
[caption id="attachment_110291" align="alignnone" width="600" caption="Францын шигшээд Английн клубүүдэд тоглодог 6 тоглогч байгаа"]

[/caption]
[caption id="attachment_110292" align="alignnone" width="600" caption="Францын шигшээгийн дасгалжуулагч нэгэн цагт Манчестер Юнайтедын эгнээнд байлаа"]

[/caption]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ