Өнөөдөр луу өдөр

img

Аргын тооллын зургадугаар сарын 12.  Мягмар гараг.  Билгийн тооллын 23. Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 05.07 цагт мандаж 20.53 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ