Анод банк дампуурсан хэргийн хурлын тов гарна
Анод банкны 1200 гаруй хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшсан, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдсан яллагдагчдын хэргийг нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд 13 хонож байна. Шүүхээс уг хавтаст хэрэгтэй танилцах хугацаа маргааш дуусгавар болж байгаа юм.
Хэрэв шүүгчид эл хэрэгтэй хуулийн хугацаанд танилцаж амжсан бол тун удахгүй хурлын тов гарах юм. Гурван он дамжин шалгагдсан олон арван хохирогчтой Анод банк дампуурсан хэрэгт тус банкны ТУЗ-ын гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар шүүгдэх юм.
Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3, 143.3 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ