Шүүхийн ерөнхий зөвлөлд ханджээ

img

Цагдаагийн хуучин удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарын ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисст өнгөрөгч долоо хоногт хандсан юм.

Тэгвэл тус комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригтод албан бичиг хүргүүлсэн байна.

 Ингэхдээ энэ сарын 6.7-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болсон Ч.Амарболд, О.Зоригт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Зоригтын өмгөөлөгч ирээгүй, бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй  хурал хийсэн нь Үндсэн хуулиар баталгаажсан шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэсэн утга бүхий албан бичгийг илгээжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ