"Хоггүй Улаанбаатар" аян ажлаа дүгнэнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрөгч сараас нийслэлийг хур хогноос нь салгах зорилготой “Хоггүй Улаанбаатар” аян өрнөж байгаа юм.
Аяны хүрээнд нийслэлчүүдийг хамарсан бүх нийтийн их цэвэрлэгээ Улаанбаатар хотын дүүрэг бүрт өрнөж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүд идэвхтэй хамрагдсан юм.
Уг аян энэ долоо хоногоор дуусгавар болж дүүргүүд ажлаа дүгнэх аж. “Хоггүй Улаанбаатар” бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргүүд болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудаас гадна дунд сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ