
Хятадын хүнсний зах, болон тосгоны худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг дуурайлган хийх, хорт бодис ашиглах гэмт хэрэг удаа дараа гарсан. Цагдаа нар хэргийг илрүүлэн шалгадаг ч энэ байдал таслан зогсоогүй хууль бусаар үргэлжилсээр байгаа юм.
Гахайн шарсан мах, тахианы өндөг, хүнсний ногоо зэргээс лабораторийн шинжилгээгээр савангийн найрлагад байдаг желатин болон натрийн хүчил орсон болох нь тогтоогджээ.Хятад хүнсний ногооноос шууд татгалзах хэрэгтэй. Учир нь байцаа, лууван, өргөст хэмх, амархан муудах жимсийг шинээр нь хадгалахын тулд формалдегид гэх аюултай бодис хэрэглэдэг. Формалдегид нь химийн аж үйлдвэрийн чухал органик түүхий эд бөгөөд ихэвчлэн савангийн найрлагад ордог байна.
Хятадын засгийн газраас дур мэдэн хүнсний бүтээгдэхүүний найрлагыг өөрчлөхгүй байхыг хатуу сануулж, сануулгыг зөрчигсдийг цаазын ялаар шийтгэхээр тогтоод байна. Хэдийгээр хатуу шийтгэл оногдуулж байгаа ч хүнсний бүтээгдэхүүнд хорт бодис ашиглах явдал зогсохгүй байгаа нь манай улсын хувьд онцгой анхаарах асуудал. Ер нь Хятад хүнсний бүтээгдэхүүнээс хол байх хэрэгтэй. Хортой химийн найрлага орсон хүнсний бүтээгдэхүүн нь ургийн гажиг, үс уналт, эрт хөгшрөлт, умайн хорт хавдар, арьс хуурайшилт, харшил зэрэг өвчнүүдийн үндэс болж байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар байна.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ