Наадмаар шинэ замаар зорчино

img

Хотын даргын нэгдүгээр орлогч өчигдрийн шуурхай хуралдаанд дээр “Нийслэл хот шөнө өдөргүй ажилладаг байх хэрэгтэй. Ингэж байж бид хийхээр төлөвлөсөн олон ажлыг хийх  боломжтой  ...” хэмээн онцолсон. Ийнхүү   нийслэлийн удирдлагууд болон наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга тэргүүтэй гишүүд өнөө өглөө 06.00 цагт 22-ын товчоо орчимд хийгдэж байгаа зам засварын ажилтай танилцлаа. Одоогоос хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулвал  ашиглаж байгаа техник технологи сайжирч, ажил хурдан явагдах боломж бүрдсэн байна. Гэхдээ жил дамнан хийгдэж болохгүйг анхааруулсан юм. Тиймээс энэ жил дахин сунжруулахгүй байхад онцгой  анхаарч наадмаас өмнө дуусгахыг үүрэг болгосон. Мөн Хүй долоон худаг орчимд хийгдэж байгаа тохижилт болон бусад ажлын явц удаашралтай байгаа тул энэ ажлын байдалтай танилцаж, мөн хугацаандаа багтаан дуусгахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болгосон байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ