
Монгол Улсын иргэн Б.Пүрэвдорж Узбекстаны иргэн М.Авезов нарыг энэ сарын 9-ний өдөр оросын нацист бүлэглэлийнхэн хутгалсан хэрэг гарсан.
“Норд ийст 88” неонацист бүлэглэлийн гишүүн Г.Голованов, Е.Маренчук нар Б.Пүрэвдоржийг цахилгаан тэрэгний буудлын орчим явж байхад нь цээжин тус газар нь хутгалаад, хэргийн газраас зугтсан байдаг.
Тэд мөн Узбекстаны иргэн М.Авезовыг хутгалсан бөгөөд тэрбээр шархаа дийлэхгүй эмнэлэгт хүргэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Танхай этгээдүүдэд Оросын тангарагтны шүүхээс 19 настай Г.Головановт онцгой дэглэмтэй хорих ангид зургаан жил, 21 настай Е.Маренчукт найман жил хорих ял ногдуулсан байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ