Олимпийн үеэр 800 мянган хүн автобусаар үйлчлүүлэх судалгаа гарсан байна

img

Олимпийн наадмын зохион байгуулалтын хамгийн гол асуудлын нэг нь яах аргагүй нийтийн тээвэр. Өнгөрсөн долоо хоногт Лондон хотын метроны системийн ажилчид өөрсдийн авдаг цалин болон олимпийн наадмын үеэр баримтлах хотын захиргааны бодлогыг эсэргүүцэн ажил хаяхаа зарласан ч хотын мээр Борис Жонсонтой зөвшилцөж чадсан билээ. Тэгвэл энэ удаа хотын автобусны жолооч, ажилчид ажил хаях тухай дуугарч эхэллээ. Олимпийн наадмын үеэр өдөрт автобусаар үйлчлүүлэх хүний тоо даруй 800 мянгаар нэмэгдэнэ гэж тооцож буй бөгөөд жолооч нар наадмын турш 500 паундын урамшуулал авах хүсэлтэй байгаа аж. Нийт 20,000 ажилчин автобусны системд ажилладаг бөгөөд ажил хаях эсэхээ санал хураалт явуулсны үндсэн дээр шийдэх аж. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ