Занабазарын музейд 4х1 үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

Өнөөдөр 15-н цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд зураач Э.Найдандорж, У.Нарбаясгалан нарын хамтарсан 4х1 уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн нь 12-15-ыг хүртэл гарах аж. Залуу уран бүтээлч Э.Найдандорж өмнө нь “Дусал” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ дүрслэх урлагийн музейд гаргаж байсан. Үзэсгэлэнд XIII-XIV зууны үеийн түүхийг харуулсан, усан будаг, гуашь ашиглан зурсан 24 бүтээл  багтаасан байна. Э.Найдандорж зургуудынхаа дэвсгэрт монгол бичгээр шүлэг, зохиол бичих дуртай гэнэ. Тухайлбал “Хүсэл” нэртэй бүтээлийнхээ дэвсгэрт “Шувуун саарал”  өгүүллэгийн хэсгээс оруулсан байдаг. Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ