УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын намыг бүртгэнэ

img

Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/-ын дарга С.Молор-Эрдэнэ, Намын цэцийн дарга Ц.Шинэбаяр тэргүүтэй тус намын гишүүд Улс төрийн намын тухай хуульд зааснаар намыг үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш ажлын 10 хоногт багтаан намыг Дээд шүүхэд бүртгүүлэх тухай заалтын дагуу  энэ сарын 6-ны өдөр  Дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр материалаа өгсөн юм. Тэдний хүсэлтийг Дээд шүүх маргааш хянан хэлэлцэхээр болжээ. Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ тэргүүтний үүсгэн байгуулсан Хамуг Монголын хөдөлмөрийн намын 500 гаруй төлөөлөгч өнгөрсөн есдүгээр сарын 23-нд намын анхдугаар их хурлаа хийж, албан ёсоор Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулсан  байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ