
Олимпийн гурван удаагийн аварга, Кубын домогт боксчин Теофило Стивенсон зүрхний өвчний улмаас 60 насандаа бурхны оронд очжээ. Тэрээр 1972, 1976, 1980 оны олимпийн наадмаас алтан медаль хүртэж, олимпод гурван удаа түрүүлсэн хоѐр дахь боксчин болж байлаа. Стивенсоноос өмнө Унгарын домогт боксчин Ласло Папп олимпийн гурван алтан медаль хүртсэн билээ.
Теофило Стивенсон. 1952 оны гуравдугаар сарын 29-нд Ямайкад төржээ. 4 настайдаа Кубад шилжин ирсэн. 12 настайгаасаа боксоор хичээллэжээ.
Олимпийн аварга: Мюнхен (1972), Монреаль (1976), Москва (1980)
Дэлхийн аварга (1974, 1978, 1986)
Панамерикийн наадмын аварга (1975, 1979)
Вэл Баркерийн цомын эзэн (Олимпийн наадмын шилдэг боксчинд олгодог), 1972
ЗХУ-ын спортын гавьяат мастер (1972)
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ