
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Салбар хариуцсан сайдаас УИХ-ын гишүүд асуулт асуух гэсэн ч Д.Зоригт сайд ирж амжаагүй юм. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүдийн зүгээс эрчим хүчний шинэ эх үүсвэр, эрчим хүчний үнийн бодлого ямар байх гэдгийг илүүтэй асууж байна.
Мөн Оюутолгойд байгуулж буй цахилгаан станц барих эрх зүйн орчим байгаа эсэх, нийт хэчнээн цахилгаан станц барих гэж байгаа гэдгийг тодорхой, хуулийн хүрээнд шийдэж байгаа эсэхэд тодорхой хариуулт хүсч байна. ЭБЭХ-ний дэд сайд Энхтайваны хэлж буйгаар одоогоор Оюутолгойд цахилгаан станц барих тухай байхгүй. Харин эрчим хүчний бодлогод өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна гэлээ.
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь цаг үеэсээ хоцрогдсон төсөл болсон гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Зарим гишүүд салбар хариуцсан сайдаас л хариулт авна гэсэн шалтгаанаар асуултаа хойшлуулж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ