А.Хаянаа хайрттайгаа...
Чи улстөрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэж үг бий. Улс төрд “гижигдүүлэх”-ээсээ өмнө улс төрийг хормойдож эхэлсэн урлаг спортын төлөөллүүдийн нэг бол “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа. Монгол ардын намаас бат илэрхийлэхээ гардаад удаагүй байгаа А.Хаянаа анх реп бүжигчин байсан нь түүний намтар урт биш хэрнээ ямар баялаг болохыг илтгэнэ. Түүний гэр бүлийн хүнийг 1990-ээд оны эхээр од болж байсан эгч дүү гурван Урнаагийн хамгийн отгон нь гэдгийг мэдэх хүн олон."Уучлаарай Зулаа", "Өнчин тогоруу" зэрэг дуунуудыг анх дуулж, тухайн үед хит болгож байсан эгч дүү гурван Урнаагийн хамгийн том нь эдүгээ драмын театрын жүжигчин, хоёр дахь нь алдарт дуурийн урлагийн өлгий болох Итали оронд дуурийн дуулаачаар ажиллаж байгаа бол отгон Урнаа урлагийн зам мөрийг хөөгөөгүй ч дуучин Хаянхярваатай амь амьдралаа холбосон. Магадгүй анх Хаянаа биш түүний эхнэр нь од байсан байж болох ч улс төрийн бохир тогоо руу түрүүлж үсэрсэн нь А.Хаянхярваа. Арван долоон жил хөтлөлцөж алхсан эхнэр нь өнөөдөр бүжигчин, дуучны гэргий юу эсвэл улс төрчийн сайн эхнэр үү гэдгээ төгс ухаарч чадахгүй л яваа. Ямартай ч тэд хамтдаа амралтын өдрийг балет үзэж уярсан шигээ өнгөрүүлсэн юм.

Ч.Буу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ