38187 хүний цахим үнэмлэхийг хэвлэжээ

img

УИХ-ын 2012 оны сонгуулиар иргэд иргэний болон цахим үнэмлэхээр санал өгөхөөр болсон. Сонгууль эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдээд байна.Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхээ гээсэн болон дахин ашиглах боломжгүй болсон иргэдэд энэ сарын 1-нээс өмнө лавлагаа авсан. Харин лавлагаа авсан  иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 10-ны буюу өнгөрсөн ням гаригт хэвлэж дууссан бөгөөд өнгөрсөн сарын  1-нээс энэ сарын 1-н хүртэл 58387 хүн лавлагаа авсан байна. Өнөөдрийн  байдлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас тавдугаар сарын 1-н хүртэл лавлагаа авсан 38187 хүний цахим үнэмлэхийг хэвлэж аймаг, хороонд нь тараасан байна.  Харин үлдсэн цахим үнэмлэхийг хугацаанд нь буюу өнгөрсөн ням гаригт хэвлэж дуусчээ. Э.Сувд          
   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ