
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн орон сууц нийтийн аж ахуйн ажилтнуудыг хамруулсан “Өвөлжилт-2012” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр 2011-2012 оны өвөлжилтийн үр дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын талаар ярилцсан байна.
2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хорооллын гадна, дотно дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг өртөгтгөн шинэчлэх, газар доорх инжненерийн шугам сүлжээг сувагчлалд оруулах, ус, дулаан дамжуулах төвүүдэд шинэчлэл хийх ажлуудыг хэрэгжүүлж аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ