Мөсөн гулгуурын талбай, усан бассейн бүхий спорт цогцолбортой болно
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр энэ онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 628 төсөл арга хэмжээг 116 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлжээ. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн цогцолбор барилга энэ онд 36-г барихаас одоогоор гурван хорооны барилга ашиглалтад орж, бусад нь төлөвлөгөөт хугацааны дагуу барьж байгаа аж. Мөн ажлын ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хоёр дүүрэгт жижиг, дунд үйлдвэрийн барилга барьж байгаагаас Сүхбаатар дүүргийн XIII хороон дахь барилгын ажил дуусч, ашиглалтад оржээ. Түүнчлэн энэ жил нийслэлийн зургаан дүүрэгт хүүхэд, залуус, олон нийтэд зориулсан мөсөн гулгуурын талбай, усан бассейн бүхий биеийн тамир спортын цогцолбор зургаа, боулингийн төв нэгийг барихаар төлөвлөжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ