Эрэгтэй волейболчид эхний ялалтаа байгуулав

img

"Хай-Янь 2012" Азийн элсний спортын наадмын элсний волейболын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 29 орны эрэгтэй 49 баг, эмэгтэй 25 баг оролцож байгаа юм. "Манай эрэгтэй багийн Б.Наранбаяр-М.Мягмарсүрэн нар чансаагаараа хоёрт бичигдсэн Иран, мөн Афганистаны багуудтай нэг хэсэгт орсон, өнөөдөр Афганистаныг 2:1-ээр хожлоо. Эмэгтэй багаас Э.Эрдэнэзаяа-Г.Өлзийдэлгэр нар Шри-Ланка, Вьетнамын хостой нэгэн хэсэгт багтаж, эхний тоглолтдоо Шри-Ланкад 0:2-оор хожигдлоо. Нөгөө хос болох М.Оюунтуяа-Г.Энхжаргал нар Индонез, Вьетнамтай нэг хэсэгт багтаж, өнөөдөр Вьетнамын хүүхнүүдэд 0:2-оор ялагдсан. Эрэгтэй багууд хэсэгтээ тэргүүлж байж дараагийн шатанд шалгарах бол эмэгтэй багуудад хэсгээсээ эхний хоёр нь цаашид шалгарах боломж бий" гэж Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Хай-Янь хотоос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ