Үнэгүй сургалт зохион байгуулж байна

img

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зочид буудал, ресторан, баар, зоогийн газруудын хангамжийн үзэсгэлэнг "Мишээл экспо" төвд өнөөдрөөс зохион байгуулж байна. Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “НОRECA-2012” үзэсгэлэнд манай улсын нэр хүндтэй зочид буудал, ресторан, баар, зоогийн газрын төлөөлөл болсон нийт 70 байгууллага оролцож, үйл ажиллагаа, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан, үнэ төлбөргүй сургалт зохиож байгаа аж. Түүнчлэн Гаалийн ерөнхий газраас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний талаар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас импортын бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтыг хэрхэн зөв таних талаар иргэдэд зөвлөгөө өгөх юм. Үзэсгэлэн маргааш өндөрлөх бөгөөд “Шилдэг стэнд”, “Өвөрмөц оролцогч”, “Ивээн тэтгэгч” гэсэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулах юм байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ