317 албан хаагчийг саналаа өгөх боломжгүй гэж үзжээ

img

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд оролцох 317 алба хаагч УИХ-ын сонгуулиар урьдчилсан байдлаар саналаа өгөх боломжгүйг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 дүгээр заалтыг зөрчиж, цэргийн албан хаагчдын сонгох эрхийг эдлэх боломжийг хүндэтгэн үзэлгүйгээр эрхийг нь зөрчиж байна гэж ЗХЖШ-аас ХЭҮК-т хандсан билээ. Уг асуудлыг ХЭҮК хурлаараа авч хэлэлцээд “Эдгээр албан хаагчид саналаа урьдчилж өгөхийг хуулиар хаасан байгаа тул энэ удаа эдгээр иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломжгүй” гэсэн албан ёсны хариуг ЗХЖШ-т хүргүүлсэн байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ