ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос хурал зохион байгуулж байна

img

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос Малайз улсын Куала Лампур хотноо хурал зохион байгуулж байна. Энэ сарын 11-ний өдөр эхэлсэн уг хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, НЭМБХЗГ-ын орлогч дарга Д.Байгалмаа нарын төлөөлөгчид оролцож байгаа юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын өндөр түвшний уулзалтаас баталсан Улс төрийн тунхаглалын мөрөөр ДЭМБ-ыг гишүүн улс орнууддаа салбар дундын хамтын ажиллагааны үндэсний төлөвлөгөө батлуулан ажиллахыг үүрэг болгосон ба энэ ажлын хүрээнд манай бүсийн хорооноос дээрх хурлыг зохион байгуулж байгаа юм. Уржигдар буюу зургадугаар сарын 11-ний өдрийн хуралдаан дээр НЭМБХЗГ-ын дарга Д.Байгалмаа Монгол Улсын халдварт бус өвчний талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэл тавьж, бүсийн гишүүн улсуудын төлөөлөгчдийн асуултад хариулсан байна. Харин өчигдрийн хурал дээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилт, ялангуяа нийгмийн эрүүл мэнд, халдварт бус өвчний санхүүжилт, зардлын талаар илтгэл тавьжээ. Хурлын эцэст гишүүн улсууд үндэсний хэмжээнд салбар дундын хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой зорилт бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар чиглэлтэй болсон байх аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ