Гал түймрийн байцаагчид сургалтад хамрагдаж байна

img

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт үргэлжилж байна. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 68 байцаагч хамрагдаж байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг, галын аюулаас хамгаалж, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулж, тэдэнтэй хамгийн түрүүнд тулж ажилладаг байцаагч нарын мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа аж. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургагч багш бэлтгэх сургалтыг энэ үеэр зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Улсын байцаагч нарын сургалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил зарим аймагт бүсчлэн зохиосон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ