“Шонхор” зуслан дахин үйл ажиллагаа явуулж эхэлжээ

img

1983-1988 онд цэргийн албан хаагчдын хүүхдүүдийг амрааж, тэдэнд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлж ирсэн содон түүхтэй “Шонхор” хүүхдийн зусланг энэ жил сэргээн засварлаж, үйл ажиллагааг нь дахин эхлүүлжээ. 1980-аад онд амарч буй хүүхдүүдэд цэргийн дүрэмт хувцас өмсгөн цэрэгжлийн хичээл заадаг байсан нь энэ зуслангийн гол онцлог, хүүхдүүдийн сонирхлыг татсан арга хэмжээ байсан юм. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны нутагт Түнхэл, Буянт голуудын бэлчирт Хонхын тал хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг уг зусланд Батлан хамгаалах салбарын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын хүүхдүүд, нийслэлийн болон орон нутгийн хүүхдүүдийг амраан  цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн хэргийн анхдагч мэдэгдэхүүнтэй болгохоор төлөвлөөд байна. Тухайлбал түүх уламжлал, ёс заншил, танин мэдэхүй, байгаль экологи, амьдрах ухааны чиглэлээр “Миний эх орон-миний бахархал”, “Хорт зуршил хүүхдийн найз биш”, “Монгол хүн” зэрэг олон сонирхолтой хөтөлбөр, сургалт, соёл хүмүүжлийн арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн мэдээлэл зүй, англи хэлний сургалт явуулах, монгол гэр барих, хорт утаанаас хамгаалах, биеийн тамир, цэрэгжилтийн сургалт, хөгжөөнт тоглоом, бусад уралдаан тэмцээн зохиохоор төлөвлөжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаймчиг:
1981 онд буянт голын хөвөөн дээр каринтинд шинэ цэрэг байлаа
2016-01-07
төмөрхуяг солгой:
Буман цэцэгс алаглан найгаад буянтын аманд хавар ирлээ түмэн цэцэгс алаглан найгаад түнхэл нутагт хавар ирлээ
2015-12-13
пүрэвдулам:
Би тэнд 16 настай анх ажилд орж байлаа түрүүч ахаа та хаана явна
2015-12-13
авилхан:
Анх 1983 онд ашиглалтанд орсон
2015-12-13