АНУ 70 мянга гаруй виз олгожээ

img

Монгол болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна.  Ойн хүрээнд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтон сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Тус уулзалтад хоёр орны хамтын ажиллагааны талаар үнэлэлт өгч, эдийн засаг, визний асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Уулзалтын үеэр АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтон  өөрийн бичсэн “АНУ-Монгол улсын харилцааны 25 жил” номоо танилцуулж, АНУ, Монгол улс 1900 оны эхээр хамтын харилцаатай байсан гэдгийн онцлосон юм. Түүнчлэн, тэрээр “Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн хугацаанд аюулгүй байдал, соёлын харилцаа, эдийн засаг зэрэг 5 чиглэлээр хамтарч ажиллаж байна. Цаашид харилцаагаа илүү өргөжүүлнэ гэдэгт  итгэлтэй байгаагаа энэ үеэрээ онцолсон юм.Өнгөрсөн 25 жилийн хугацаанд  нийт 70 000 гаруй визийг АНУ-ын ЭСЯ монголчуудад олгосон байна. Одоогийн байдлаар 20 000 орчим Монгол иргэн АНУ-д хуулийн дагуу оршин сууж байна. Мөн  АНУ-ын ЭСЯ жил бүр 10 000 хүнд аялал болон сургалтын визийг тогтмол олгож байна. Визний нөхцөлийг хөнгөвчлөх асуудал дээр манай ЭСЯ дангаараа шийддэггүй, АНУ-ын конгресс шийддэг харин  виз олгох асуудлыг АНУ-руу зорьчихоод хугацаандаа эргэж ирсэн хүмүүсийг харгалзан үзсний эцэст шийддэг аж. Э.Сувд      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ