
Цахим үнэмлэх хуурамчаар хийж байжээ.
Тодруулбал, 25, 45 насны хугацаа нь дууссан, сунгалт хийгдээгүй иргэний үнэмлэхтэй иргэдэд цахим үнэмлэх олгож байгаа ажилд УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгогчдийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын хорооны дарга З.Энхболд болон, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд, УБЕГ-ын орлогч дарга, Тагнуулын газрын мэргэжилтний хамт шалгалт хийсэн байна.
Гэтэл Хан-уул дүүргийн XI хороонд 63 ширхэг үнэмлэх хэвлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд дээрхи хэлсэн гурван ангилалд ороогүй, иргэний үнэмлэхээ гээсэн гэж хүсэлт гаргаагүй, 25, 45 нас хүрээгүй, гээгээгүй хүмүүс байсан хэмээн албаныхан хэлж байлаа.
Мөн УБЕГ-т УИХ-ын тогтоолоор цахим үнэмлэх олгохоор болсон 64 мянган хүнээс гадна, 28 мянган хүнд цахим үнэмлэх өгөхөөр хэвлүүлж байгааг тогтоосон.
УИХ-ын тогтоолын дагуу заасан тоо ширхэгээс хэтрүүлсэн 28 мянган ширхэг иргэний үнэмлэхийг тараахгүй байх шийдвэр өглөө.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ