Т.Дэлгэрмөрөнгийн Mercedes-Benz SE аавынх нь
Т.Дэлгэрмөрөн 25-р суваг телевизийн гадаах зогсоолд машинаа байрлуулж байхад нь бид таарлаа.Тэрээр Mercedes-Benz SE маркийн машин дотроо утсаар яриад сууж байлаа. Т.Дэлгэрмөрөн “Энэ миний машин бишээ аавын машин сүүлийн үед аавын машиныг унаж байгаа өөрт одоогоор машин байхгүй” гэлээ. Яг одоо таны хэтэвчинд эхнэр хүүхдийн тань зураг байна уу гэхэд манай эхнэр шүтлэгтэй хүн байдаг юмаа тэгээд зураг битгий хэтэвчинд байлга мөнгө төгрөг тогтдоггүй юм гээд больчихсон. Харин түүний хэтэвчинд гурван зуу гаруй мянган төгрөг, 100 доллар байлаа. Харин бугуйндаа “Swatch” брэндийн цаг зүүсэн байсан юм. Энэ цагийг эхнэр нь гурван жилийн өмнө төрсөн өдрөөр нь бэлэглэж байж. Тэрээр брэнд хөөдөггүй ч таалагдсан загварын эд зүйлд гар татахгүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ