Нийгмийн даатгалд датгуулагчдын тоо нэмэгджээ

img

Нийгмийн даатгалын төв байгууллагаас 2012 оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарласантай холбогдуулан . “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг  ажлын хүрээнд  энэ онд 18247 аж ахуй нэгж, байгууллага 3.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Татварын шимтгэлийн  хөнгөлөлт үзүүлэх болсоноор нийгмийн даатгал төлөгчдийн тоо нэмэгджээ. Энэ оны эхний хагаст 555 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Үүнээс 64,5 хувь нь аж ахуйн нэгж,  35,5 хувь нь төсөвт байгууллага байсан юм. Энэ нь 2011 оны эхний хагастай харьцуулхад 66,5 мянга буюу 13,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ