
"Евро-2012"-т Оросын шигшээгийн эгнээнд од болон гялалзаж яваа ЦСКА Москва клубын тоглогч Алан Загоев өдгөө 22 настай.
Хөлбөмбөгт сэтгэл зүрхээ өгч 10 настайгаасаа эхлэн тоглож эхэлсэн Алан Загоев Хойд Осетийн Беслан хотоос гаралтай.
18-тайдаа алдарт ЦСКА Москва клубт тоогдож улмаар ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан юм.
Түүнийг "Евро-2012" эхлэхийн өмнөхөн оросуудын итгэл найдварыг хүлээж од болон гялалзах нэгэн хэмээн мэргэжилтнүүд, хөлбөмбөг сонирхогчид үзэж байсан. Олны үг ортой.
Алан Загоев А хэсэгт багтсан Оросын шигшээгийн эхний учраа болох Чехтэй хийсэн тоглолтод дубль хийж мэргэн буучийн жагсаалтад бичигдэж эхэлсэн.
Харин Улаанбаатарын цагаар өчигдөр шөнө болсон Польштой хийсэн тоглолтод тэрбээр мөн л гялалзсан тоглолт үзүүлж өрсөлдөгчийнхөө хаалганд гоол шигтгэсэн.

Энэ тоглолтод оросууд Польшийн шигшээтэй 1:1-ээр тэнцсэн билээ. Эхний хагасын төгсгөлд оруулсан түүний гоол нэг ёсондоо Оросын шигшээг хожигдлоос аварсан хэмээж болно.
Одоо тэрбээр хоёр тоглолтын дараа гурван гоолтойгоор "Евро-2012"-ын мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж байна. Түүнийг барууны хэвлэлүүд "Оросууд дэлхийн хэмжээний одтой болох нь, Алан Загоевыг тэмцээний дараа Европын топ клубүүд сонирхож эхлэх нь дамжиггүй" гэх мэтээр бичиж эхэлжээ. Оросоос од мэндэлжээ.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=UmpChe4zniw
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ