
Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэрэгжүүлж буй “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх” журмын хүрээнд энэ онд 18247 аж ахуйн нэгж 3.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болжээ.
Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх болсноор нийгмийн даатгал төлөгчдийн тоо эрс нэмэгдсэн хэмээн албаныхан хэлж байлаа. 2012 оны эхний хагаст 555 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.
Үүнээс 64,5 хувь нь аж ахуйн нэгж, 35,5 хувь нь төсөвт байгууллага байсан юм. Энэ нь 2011 оны эхний хагастай харьцуулхад 66,5 мянга буюу 13,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлтийн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ