Дани-Португали, Голланд-Германы тоглолт болно

img

Өнөө шөнө “Евро-2012”-ын В буюу үхлийн хэсгийн тоглолтуудтай. Улаанбаатарын цагаар 00.00 цагаас Дани болон Португал, 02.45 цагаас Герман-Голландын шигшээгийн тоглолтууд тус тус болно. Өмнөх тоглолтод Голландын хүчирхэг шигшээг буулган авч дуулиан дэгдээгээд буй Данийн шигшээгийн хувьд Европын аваргын урьдчилсан шатны тоглолтуудад Португалитай 2010 оны аравдугаар сарын 8-нд тоглохдоо 3:1-ээр хожигдож, 2011 оны аравдугаар сарын 11-нд 2:1-ээр хожсон билээ. Тиймээс Данийн шигшээгийн хувьд өнөө шөнийн тоглолтод хожихгүй гэх газаргүй. Хэрэв хожвол даничууд 6 оноотой болж хэсгээсээ гарах магадлал улам нэмэгдэх болно. Харин Герман-Голландын тоглолт хэсгийн тоглолтуудаас хамгийн үзүүштэй гайхалтай тоглолт байх болно хэмээн мэргэжилтнүүд, хөгжөөн дэмжигчид хүлээж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ