Хамгийн өндөр, нам бас хөгшин, залуу

img

[caption id="attachment_111203" align="alignleft" width="222" caption="Окслэйд"][/caption] “Евро-2012”-т шигшигдэн оролцож буй 16 орны шигшээ багийн тоглогчдоос хамгийн ахмад нь Грекийн шигшээгийн хаалгач Костас Чалкиас бөнөөд тэрбээр энэ жил 38 хүрч байгаа гэнэ. Харин хамгийн залуу тоглогчоор Английн шигшээгийн Алекс Окслэйд Чемберлен ба Голландын шигшээгийн Жетро Виллемс нар нэрлэгджээ. Мөн тоглогчдыг өндөр намаар нь нэрлэжээ. Хамгийн нуруулаг хөлбөмбөгч нь Шведийн шигшээгийн Андрес Исааксон гэнэ. Швед эр 199 см өндөртэй ба түүний дараа 198 см өндөр Германы шигшээгийн Пер Мертезакер, 197 см өндөр Чехийн шигшээгийн хаалгач Питер Чех нар тодорсон байна. Харин намхан тоглогчоор Италийн шигшээгийн Себастьян Жиовинчо нэрлэгдсэн ба тэрбээр 164 см гэнэ. [caption id="attachment_111205" align="alignnone" width="458" caption="Исааксон"][/caption] [caption id="attachment_111206" align="alignnone" width="459" caption="Чалкиас"][/caption] Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ