
Олон улсын сансрын станцаас үл танигдах бичил биет илрүүлсэн тухай ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Анатоли Григорьев мэдээлжээ. Уг биет станц дахь тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг доголдуулж, эвдэх аюултай гэнэ. Сансрын тойрог замын “Мир” станцад өмнө нь ийм асуудал тулгарч байсан аж. Олон улсын сансрын станцаас илрүүлсэн тэрхүү нян металл болон олон найрлагат бодисыг ч “идэх” аюултай юм байна. Нүдэнд ил харагдах өчүүхэн биетээс болж өч төчнөөн үнэтэй техникүүд эвдэрч, хэзээ ч ашиглаж чадахгүй ч байж магадгүйд хүрээд байгаа аж. Онц аюултай бичил биет сансарт байгаа станц руу хэрхэн нэвтэрснийг хараахан тогтоож чадаагүй байгаа аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ