Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт болов

img

   Улсын Ерөнхий прокурорын газрын 2012 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 2/1186 дугаартай албан бичгийн дагуу Хэнтий аймгийн Прокурорын газраас дараахи ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 2012 оны тавдугаар сарын 14-ний өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, нийгмийн ажилтан, багш, сурагчдыг оролцуулан зөвлөгөөн зохион байгуулж хүүхдийн гэмт хэргийн асуудалд анхаарал хандуулан ажиллах, гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, байцаан шийтгэх ажиллагааны явцад насанд хүрээгүй этгээдийн эрх ашгийг хүндэтгэх, насанд хүрээгүй хүүхдүүдээс гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцлийн талаар яриа таниулга хийж тэдний санал бодлыг сонсох, сонирхсон асуусан асуултад хариулах байдлаар зөвлөгөөнийг хийлээ.

Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөй хамтран баталсан удирдамжийн дагуу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлыг шалгаж, заавар зөвлөгөө өгч ажилласан. Мөн тус төвийн сурагчдаас гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийдвэрлүүлсэн тодорхой төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Прокурорын мэдэгдэл бичсэн бөгөөд мэдэгдлийн мөрөөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг байгуулж, зөвлөлийн журам, төлөвлөгөөг сургуулийн онцлогт нийцүүлэн баталж, өсвөрийн цагдаа бүлгэмийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулан ажиллаж байна. 2012 оны  тавдугаар сарын 24-ний өдөр тус аймаг дахь Хүүхдийн хууль зүйн хороо, Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газартай хамтран тус аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулуудын сурагчдыг оролцуулж, хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, бодлого, зорилтын талаар мэдээллийг өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуй нэгж, байгуулллагууд, иргэд бүрийн оролцоо чухлыг уулзалт, зөвлөгөөний явцад танилцуулж ажиллалаа. Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтран гэмт хэрэгт холбогдож болзошгүй, анхаарал татсан 26 хүүхэд болон тэдгээрийн эцэг эхчүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж гэмт хэрэг, захиргааны зөрчлийн тухай ойлголт өгөх, хүүхдүүдийг дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхад эцэг, эхийн үүрэг хариуцлага хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох талаар мэдээлэл, зөвлөгөө өгч уулзалтанд оролцогсдын санал хүсэлтийг сонсож, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ