Сургалт зохион байгуулав

img

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын 1/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны эхний 5 сарын байдлаар прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргаж буй эрх зүйн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэл хэрэгжилтийн байдлыг судалжээ.

Прокурорууд бичсэн даалгавар, мэдэгдэл, шаардлагын заалт нэг бүрийг хэрхэн биелүүлсэнийг тооцох тусгай хуудас нээж ажилласанаар шийдвэрийн хэрэгжилт бүрэн хангагдаж, хариуг холбогдох газруудаас хугацаанд бүрэн ирүүлжээ.

Хэрэг материалд хийгдэх ажиллагааны талаар бичсэн прокурорын даалгаврыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар хүлээн аваад даалгаврын заалтыг бүхэлд буюу зарим ззалтыг биелүүлэхийг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.13 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорт бичгээр санал гаргасан тохиолдол гараагүй аж.

Прокурорууд хэрэг материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шийдвэр гаргаж, хэрвээ шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг тодорхой зааж, шийдвэрийнхээ нэг хувийг холбогдох этгээдүүд бичгээр хүргүүлдэг журмыг хэвшүүлэн ажилласан байна.

Тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан гаргасан саналын дагуу прокурор материалыг хянаад шүүхэд шилжүүлсэн тогтоолуудаас шүүх хуралдаанаар хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон тохиолдол гараагүй байна.

Судалгааны дүнг аймгийн прокурорын газрын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, прокурорууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийг хууль зүйн үндэслэлтэй, ойлгомжтой, дэлгэрэнгүй бичдэг одоогийн арга барилаа тогтмолжуулан ажиллах нь зүйтэй байна гэж үзжээ.

Н.Бүжин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ