Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

img

УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх,  Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан юм. 11 цагаас зарлагдсан хуралдаан нэлээд хугацаа хойшилж эхэлсэн тул үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг багтаасангүй. Үдээс хойшхи хуралдаанд гишүүд идэвхтэй оролцохыг Д.Дэмбэрэл дарга санууллаа. Үдээс хойш Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх гээд чухал асуудлууд жагсаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

he he Undsen huliin bish shuu dee. Undsen chigleld oorchlolt oruulah asuudal shuu
2011-10-20