СТА Ч.Энхтайван дэд байр эзэллээ

img

СССР-ийн ардын жүжигчин Н.А.Обуховагийн нэрэмжит залуу дуурийн дуучдын V уралдаан ОХУ-ын Липецк хотод энэ сарын 9-нөөс 11 хооронд болж өнгөрлөө. Энэхүү уралдаанд манай улсаас УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ч.Энхтайван урилгаар оролцож, дэд байр эзэлсэн байна. Уралдаанд Москва, Санкт-Петербург, Улан-Удэ, Самара, Пермь, Саратова, Ростова-на-Дону, Монгол, Азербайджан, Украины дуучид оролцож, оросын болон баруун европын хөгжмийн зохиолчдын шилдэг ари, романсыг дуулж өрсөлджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ