Булган, Хэнтийчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа

img

Булган аймгийн “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ. Тус дэвжээнд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат, Э.Энхбат тэргүүтэй 25 бөх байдаг юм. "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээ өнгөрсөн жилээс эхлэн наадмын бэлтгэлээ өөрийн аймгийн  Хутаг-Өндөр сумын  Эх булаг дахь амралтад базаах болсон юм. Мөн  Хэнтий аймгийн Хэнтий аймгийн бөхийн холбооны бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан байна. Тус бөхийн холбооноос Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнээс хойш улсын цолтой бөх хараахан төрөөгүй байгаа билээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ