"Нарны гүүр"-ийн ажлын явц 85 хувьтай байна

img

"Нарны зам" дээгүүр барьж буй "Нарны гүүр"-ийн ажлын явц 85 хувьтай байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа энэ гүүр ирэх арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад орох юм. 262 метрийн урт, 19 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий тус гүүр ашиглалтад орсноор Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал багасч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саарах юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уг гүүрээр өдөрт 30 гаруй мянган машин зорчих аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ