Хөрөнгө оруулалт нэмэгджээ
Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргалаа. Манай улсад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил урьд өмнө байгаагүй далайцтай өрнөж байна. Энэ онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2000 онтой харьцуулахад 50 дахин нэмэгдсэн нь үүний нотолгоо юм. Иймээс цаашид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн удирдлагуудад тодорхой чиглэлүүдээр үүрэг өгсөн байна. Түүнчлэн төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллахыг төсвийн эрх баригч нарт даалгажээ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ