Цус багадалт 6-17 сартай хүүхдийн дунд өндөр байна
Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр ЭМЯ болон Азийн хөгжлийн банкнаас хамтран "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах төсөл"-ийг Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Говь-Алтай аймаг, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл дээр “Шинэ нийгмийн эрүүл мэнд” нийгэмлэгээс өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нарт зориулан бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах мэдээлэл сургалт сурталчилгааны арга зүйг танилцуулж, төсөл дэмжих багийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн талаар өрхийн эмч нарын санал бодлыг сонссон байна. Энэ үеэр эхийн сүүгээр хооллох болон нэмэгдэл хооллолт хангалтгүй байгаатай холбоотой цус багадалт 6-17 сартай хүүхдийн дунд, уураг, илчлэгийн дутагдал 12-17 сартай хүүхдийн дунд өндөр, рахит 0-35 сартай хүүхдийн дунд 34,5 хувь тархалттай байгаа талаар эмч нар онцолжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ