
Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр эх орондоо ирнэ. Тэрбээр өглөө 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд ирсэн даруйдаа 12.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Дашрамд дуулгахад, гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 15-нд Тайвань руу тоглолтод оролцохоор явах гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ