Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал
"Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт Дотоод хэргийн их сургууль болон олон улсын байгууллагууд хамтарч “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ. 12.00 цагт “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн наадмын талаарх мэдээллийг сонирхоорой. 13.00 цагт Бээжингээс Байгал нуур хүрэх маршруттай олон улсын авторалли болохтой холбогдуулж Автомашин мотоциклийн спортын холбооноос мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт Байгаль орчны иргэний зөвлөлөөс "Урт нэртэй хууль"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. ”Улс төр” мэдээллийн төвд 11.00 цагт Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “Хүний хөгжил”-гийн тайланг тавина.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ