Өнөөдөр доноруудыг алдаршуулах өдөр
Дэлхийн цусны донорын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг дэлхийн нийтээрээ цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулж, талархал илэрхийлдэг уламжлалтай.
Манай улс энэ өдрийг “Цусаа бэлэглэгч донор та эгэлгүй баатар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Сайн дурын донорт суурилсан улс 2002 онд 39 орон байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна. 2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100 хувь авлагагүй сайн дурын донортой болохыг уриалжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ