Хохиролд 102 тэрбум төгрөг авна
Урт нэртэй гэгдэх хуулийн хүрээнд тогтоосон хилийн заагтай давхацсан алтны шороон ордын 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэхэмжилсэн нөхөх олговорт болон тусгай зөвшөөрлийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэхийг сайд Д.Хаянхярваа, Д.Зоригт нарт даалгалаа. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс байгаль орчинд учруулсан хохиролд 102 тэрбум 255 сая төгрөг авахаар байгаа бол 57 зөвшөөрөл эзэмшигчдэд 94 тэрбум 440 сая төгрөг олгох тооцоо гарчээ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ