Олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг сахин хамгаална

img

Өчигдөр Монголын үндэсний олимпийн хороо, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, оюуны өмчийн газар хамтран Олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг сахин хамгаалах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, мэргэжилтэн Б.Хосбаяр, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Дэлгэрцоо, мэргэжилтэн С.Урангэрэл нар оролцлоо. Олимпийн бэлгэдэл, таван цагариг, олимп үг, нэршил, олимпийн наадмын лого зэрэг 44 зүйл Олон улсын олимпийн хорооны өмч хэмээн Олон улсын оюуны өмчийн газар бүртгэсэн байдаг бөгөөд үүнийг Монголд хянах эрхийг МҮОХ хариуцдаг юм. Олон улсын олимпийн хорооноос 1982 онд баталсан Найробийн гэрээний дагуу энэхүү оюуны өмчийн асуудал олон улсад зохицуулагддаг бөгөөд Монгол улс 2002 онд нэгдэн орж байжээ. Олимпийн бэлгэдэл таван цагариг, хэллэг, нэр томъѐог зөвшөөрөлгүй ашигласан байгууллага, хувь хүнд Монгол улсын оюуны өмчийн тухай хуулинд заасны дагуу арга хэмжээ авах юм. Ингээд оюуны өмчид хамаарагдах бэлгэдэл, нэр томъёог та бүхэнд танилцуулъя. Олимпийн лого, бэлэгдэл, маскотыг байгууллага, пүүс компаниуд зөвхөн ашиг олох зорилгоор хэрэглэхийг хатуу хориглодог аж. Тэр дундаа ОУОХ, МҮОХ-ноос албан ёсны зөвшөөрөл аваагүйгээр олимп, олимпизмийг дэмжихээс өөр зорилгоор ашиглахаас сэргийлэн МҮОХ, МОӨГ энэ арга хэмжээг зохион байгууллаа. Тэгвэл олимпийн лого, тэмдэг, нэрийг албан бусаар ашигласан байгууллага хүмүүст ямар хариулага тооцох талаар МОӨГ-ын хяналтын газрын дарга Д.Дэлгэрцоогоос тодруулахад албан ёсны зөвшөөрөл аваагүй пүүс компаниуд олимпийн лого, бэлэгдэл, нэр томъёог бараа бүтээгдэхүүн дээрээ ашигласан бол тэр бараа бүтээгдэхүүнийг нь хураах, улсын орлого болгох, устгах хүртэл арга хэмжээг авах юм байна. ОУОХ зуны болон өвлийн олимпийн логог сонгон шалгаруулаад дэлхийн оюуны өмчийн газарт илгээдэг бол 180 гаруй салбартай орнуудад хамгаалагддаг ажээ. ОУОХ-той албан ёсны түнш 11 пүүс компани дэлхий даяар өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилахад олимпийн лого бэлэгдлийг ашиглахад зөвшөөрөгдсөн байдаг. Жишээ нь МСS Coca Cola компани олимпийн лого, бэлэгдэл, “Олимп” гэсэн үг орсон нэр томъёог ашиглах бүрэн эрхтэй байдаг ажээ. Харин олимпийн нэр тэмдэг, томъёог хамгаалах Оюуны өмчийн зүйл заалт дээр байдаг. Үүнд нийт 44 нэр төрлийн лого, нэр томъёо хамрагдсан байдаг байна. Тэгвэл ОУОХ-ны гишүүн МҮОХ-ноос гэрээний дагуу манай улсад 2 жилийн өмнө түнш бодлого баримталж иржээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ