Талбайн теннисний семинар хаалтаа хийлээ

img

Монголын үндэсний олимпийн хороо, Олон улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын талбайн теннисний холбоо хамтран талбайн теннисний анхан шатны дасгалжуулагчийн семинарыг 6 дугаар сарын 2-ноос 13-ны хооронд зохион байгуулж, өнөөдөр хаалтын ажиллагаа Олимпик хауст боллоо. Сургалтыг Шри Ланкийн мэргэжилтэн Фил, Филиппиний мэргэжилтэн Роланд Краут нар удирдан явуулсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн 30 гаруй багш оролцсон юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ