
Өнөөдрийн байдлаар томоохон худалдаа үйлчилгээний захуудад махны үнэ 9800 төгрөг хүрчээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас нийслэлчүүдийн махны хэрэгцээнд зориулж нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн ч махны үнэ төдийлөн тогтворжихгүй байна. Албаны хүмүүсийн хэлснээр ирэх сарын нэгэн хүртэл нөөцийн махыг худалдаалж дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт 9000 тонн мах борлуулсан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 2000 тонн мах нөөцөнд байгаа аж. Энэ махыг наадам хүртэл нөөцийн мах худалдаалах цэгүүдээр борлуулах аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ