Ц.Мөнхбаяр нарыг шүүж байна

img

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр,  гишүүн Г.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Д.Баяраа нарыг галт зэвсэг хэрэглэж бусдын өмчид халдсан  хэргийн шүүх хурал яг одоо  Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд  болно.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ