Шинэ дуобус үйлчилгээнд гарлаа

img

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн  “JEA-800 F” маркийн хоёр шинэ дуобус Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа. “Цахилгаан тээвэр” нийслэлийн үйлдвэрийн өмчит газрын инженерүүдийн бүтээсэн хосолмол хөдөлгүүртэй, 36 суудал, 110 хүний багтаамжтай эдгээр дуобус нь 3, 4 дүгээр хорооллын эцсээс Үйлдвэр комбинатын троллейбусны эцсийн буудлын чиглэлд явах юм. Энэхүү дуобус нь агаарын бохирдлыг бууруулж, 100 км-т зарцуулах шатахуун, ашиглалтын зардал дөрөв дахин бага зэрэг олон давуу талтай. Дизель, генератор хосолмол хөдөлгүүртэй учир эрчим хүчний хязгаарлалтад орохгүй, маршрутаа хүссэнээрээ сонгох боломжтой. Тухайлбал, Ботаникийн эцэс хүртэл цахилгаан хөдөлгүүрээрээ яваад, цаашаа Улиастай хүртэл дизель хөдөлгүүрээ залгаж яавах боломжтой юм. “Цахилгаан тээвэр” НӨҮГ нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2006 онд анхны “JEA-800” маркийн троллейбус угсарч үйлчилгээнд гаргаснаас хойш шинэ загварын “Электробус”, “Монбус” зэрэг нийт 41 троллейбус, дуобус угсарчээ. Мөн Казакстан улсын захиалгаар 2009 онд “JEA-800 F” маркийн хоёр дуобус угсарч экспортолсон байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ